Японы Акита их сургуулийн профессор, оюутнууд 2019 оны 08 дугаар сарын 20-23-ны өдрүүдэд Технологийн сургууль болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т танилцах дадлага хийлээ.

Танилцах дадлага хийх хугацаандаа Акита их сургуулийн профессор Адачи Такюүки Уул уурхайн эдийн засаг, санхүү, Дэлхий дээрх зэсийн үнийн хэлбэлзэл, үндсэн металлын эрэлтийн хандлага, ирээдүйн Зэсийн  хэрэгцээ, чиг хандлага, Ашигт малтмалын эрсдэлийг хэрхэн үнэлэх вэ? сэдвүүдээр сургалт зохион байгуулсан бөгөөд энэхүү сургалтад Эдийн засгийн бодлогын хэлтэс, Хүний нөөцийн мэргэжилтэн, Геологи хайгуулын анги, Геологи маркшейдерийн хэлтэс, судалгааны төвийн ажилтнууд тус тус хамрагдлаа.

  • Энэ нийтлэлийг хуваалцах