БСШУСЯ, АХБ-ны Дээд боловсролын шинэчлэл төслийн хүрээнд орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор  Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуульд хэрэгжиж буй “Оюутны Бизнес Инкубатор Төв” төслөөс Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Бизнесээ эхэл” сургалтыг 2019 оны 04 сараас 06 сарын 10 хооронд зохион байгууллаа.

Сургалтад  Орхон МСҮТ-ийн 34, МУИС-ийн Эрдэнэт салбар сургуулийн- 26, Технологийн сургуулийн-25 нийт 80 гаруй 2,3,4-р курсийн оюутан суралцагчид хамрагдаад байна.

НҮБ-аас батлагдсан стандарт бүхий “Бизнесээ эхэл” сургалт нь дэлхийн 180 гаруй улс оронд хэрэгжиж, бизнес санаатай оюутан залууст, бизнесийн туршлагатай танилцах,  гарааны бизнест суралцах, ирээдүйн ажлын байраа одооноос  бий болгон, оюутны  гарааны компани байгуулах, сурсан мэдлэг чадвар, бизнес санаагаа амьдралд хэрэгжүүлэх, бодит үр дүн өөрчлөлт, сайжруулалтыг бий болгох зорилготой явагддаг болно.

Төслийн сургагч багш Д.Хүрэлбаатар

  • Энэ нийтлэлийг хуваалцах