Технологийн сургуулийн эмэгтэйчүүдийн зөвлөл Эх үрсийн баярын арга хэмжээг багш, ажилтнуудын хүүхдүүдийн дунд сургуулийн захиргаатай хамтран зохион байгууллаа.

Эх үрсийн баярын арга хэмжээний хөтөлбөрийн хүрээнд  3-5 насны хүүхдүүдийн дунд дуу, шүлгийн уралдаан, 1-3-р ангийн сурагчдын дунд гар зургийн уралдаан, 7-9, 10-12-р ангийн сурагчдын дунд эссэ бичлэгийн уралдааныг зохион байгуулж, амжилттай оролцсон хүүхдүүдийг өргөмжлөл, гарын бэлгээр шагнаж урамшуулав.

Технологийн сургуулийн одонтой ээж Суурь шинжлэх ухааны тэнхимийн багш С.Мэнджаргал, Д.Цэгмид, номын санч Т.Даариймаа, үйлчлэгч Ж.Чунаг нарыг Монголын эмэгтэйчүүдийн холбооны хүндэт тэмдэгээр, сургалтын ажилтан Т.Саранцэцэгийг дурсгалын зүйлээр тус тус шагнаж, хүндэтгэл үзүүллээ.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Эмэгтэйчүүдийн холбооноос 9 дэх жилдээ зохион байгуулсан “Манлай гэр бүл-2019” ёслолын үйл ажиллагаанд манай сургуулиас Хангамж үйлчилгээ, аж ахуйн хэсгийн жижүүр Ш.Очиржамцийн гэр бүл 2019 оны “Манлай гэр бүл”-ээр шалгарсан.

 

  • Энэ нийтлэлийг хуваалцах