Сургалтыг ШУТИС-ийн ЭШХА эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Оюуны өмчийн зөвлөх ХХК-ийн Ерөнхий захирал Ө.Гантөмөр, Ай Пи Консалтинг ХХК-ийн Ерөнхий захирал Д.Дэлгэрцоо, Оюуны өмчийн судлаач Э.Мягмардорж, ШУТИС-ийн ЭШИГ-ын ахлах мэргэжилтэн Б.Одгэрэл, технологи дамжуулалтын төвийн мэргэжилтэн Б.Уянга нар удирдан явууллаа. Сургалт Шинэ бүтээл, ашигтай загварын эрхийн хамгаалалт, инноваци, Бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг, газар зүйн заалтын эрхийн хамгаалалт, оюуны өмчийн зөрчил, Зохиогчийн эрх болон хамаарах эрхийн тулгамдаж буй асуудал, бүтээлч үйлдвэрлэл, Оюуны өмчийн эрхийн үнэлгээ, Бүтээлийн хулгай (Plagiarism) гарахаас урьдчилан сэргийлэх арга зам, сэдвүүдээр зохион байгуулагдсан. Оюуны өмчийн эрх зүй, менежментийн үндсэн ойлголт, менежментийг сайжруулах сургалтад Технологийн сургуулийн 18 багш, судлаачид хамрагдлаа.

  • Энэ нийтлэлийг хуваалцах