Орхон аймгийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Технологийн сургуулийн нэрэмжит Сагсан бөмбөгийн тэмцээнийг 05-р сарын 11-12-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд нийт 20 сургуулийн 200 гаруй сурагчид оролцож ур чадвар, авхаалж самбаагаа сорилоо.

Эрэгтэй:

1-р байранд 5-р сургуулийн баг

2-р байранд Технологийн сургуулийн Ахлах сургуулийн баг

3-р байранд 4-р сургуулийн баг

Эмэгтэй

1-р байранд 8-р сургуулийн баг

2-р байранд 5-р сургуулийн баг

3-р байранд Технологийн сургуулийн Ахлах сургуулийн баг

Шилдэг эрэгтэй тоглогчоор Жаргалант сумын ЕБС-ийн сурагч Батхишиг

Шилдэг эмэгтэй тоглогчоор 8-р сургуулийн сурагч Энхзул

Шидэлтийн тэмцээнд /эрэгтэй/ 14-р сургуулийн сурагч О.Мөнх-Энэрэл

Шидэлтийн тэмцээнд /эмэгтэй/ 4-р сургуулийн сурагч Г.Алтжин нар тус тус шалгарлаа.

  • Энэ нийтлэлийг хуваалцах