Мэргэжлийн хяналтын газраас Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т төлөвлөгөөт  шалгалт хийгдэж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд Технологийн сургууль дээр 05-р сарын 09-ны өдөр Орхон аймгийн МХГ-ын БСШУС-ын улсын байцаагч Ч.Биндэръяагаар ахлуулсан эрүүл ахуй, халдвар судлалын улсын байцаагч н.Номин, ХАБ хариуцсан улсын байцаагч н.Эрдэнэбаяр гэсэн  3 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллав. Тухайн шалгалтаар Бакалаврын зэрэг олгох дээд боловсролын сургалтын үйл ажиллагааг шалгах “Дээд боловсролын хяналтын хуудас 6.4”-ын 56 асуултаар үнэлгээ хийгдэж ерөнхий дүнгээр “Бага эрсдэлтэй” үнэлгээ авч амжилттай шалгагдлаа.  

  • Энэ нийтлэлийг хуваалцах