2018-2019 оны хичээлийн жилийн “Мөнгөн хонх”-ны баярын үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Баярын үйл ажиллагаанд Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр, Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа, Технологийн сургуулийн захирал, доктор Д.Зоригтхүү болон албаны хүмүүс, багш ажилтнуудын төлөөлөл оролцож, удахгүй ажил хөдөлмөрийн их талбарт хөл тавих гэж буй оюутнуудад баяр хүргэж, амжилт хүссэн. Энэ үеэр Технологийн сургуулийн захиргаанаас анги хамт олноо манлайлан удирдсан ангийн дарга нарт дурсгалын зүйл гардуулж, Монголын Оюутны Холбоо, Орхон аймгийн Оюутны Холбооны “Манлайлагч оюутан” алтан медаль, өргөмжлөлөөр  шагналаа. Мөн Ахлах сургуулийн тэргүүний сурагчдад “Эрдмийн од”, “Авьяаслаг сурагч” алтан медаль гардуулав. 

Монголын оюутны холбооны Манлайлагч оюутан Алтан медалиар

Цахилгаан систем автоматжуулалт ангийн оюутан Ч.Ууганбаяр

Цахилгаан систем автоматжуулалт ангийн оюутан Б.Пүрэвням

Монголын оюутны холбооны Манлайлагч залуу Алтан медалиар

Ашигт малтмал баяжуулалтын технологи ангийн оюутан Т.Бат-Од

Цахилгаан систем автоматжуулалт оюутан Н.Бум-Эрдэнэ

Орхон аймгийн оюутны холбооны хүндэт тэмдэгээр

Ашигт малтмал баяжуулалтын технологи ангийн оюутан МЧулуундаваа

Уул уурхайн тоног төхөөрөмжангийн оюутан Э.Наранбаатар

Орхон аймгийн оюутны холбооны шилдэг төгсөгчөөр

Ашигт малтмал баяжуулалтын технологи ангийн оюутан Г.Өлзийбадам

Эрдийн од Алтан медалиар

Цахилгаан систем автоматжуулалт ангийн оюутан Б.Амарбуянт

Лицей-12 ангийн сурагч Б.Уртнасан

Тэргүүний сурагч Алтан медалиар

Лицей-12 ангийн сурагч Б.Баясал

Лицей-12 ангийн сурагч О.Мөнхболд

Авъяаслаг сурагчаар

Лицей-12 ангийн сурагч З.Чинзориг

Спортлог сурагчаар

Лицей-12 ангийн сурагч Б.Мөнхсолонго

Сагсан бөмбөг, буудлагын спортын 1-р зэргээр

Лицей-12 ангийн сурагч А.Бүрэнбаатар

Оюутан, сурагч нартаа сайн сайхныг хүсье ерөөе.

  • Энэ нийтлэлийг хуваалцах