Тус сургууль дээр ABB фирмийн ACS530 маркийн давтамжийн хувиргагч төхөөрөмж ашиглах сургалт 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулагдлаа. Сургалтад ABB фирмийн Монгол дахь төлөөлөгч “Бодит чадал ХХК”-ийн захирал С.Батхүрэл тэргүүтэй 3 инженер, Технологийн сургуулийн Эрчим хүч, Мэдээллийн технологийн тэнхимийн дэд профессор Б.Хээрийнбаатар, Ч.Отгончимэг, ахлах багш С.Будхүү, багш А.Түвшинжаргал, Ш.Мөнхтуул, У.Баттулга, лаборант Х.Эрдэнэтуяа, А.Дүүрэнзаяа болон төгсөх курсийн 10 оюутан оролцлоо. Сургалтаар “Цахилгаан машин, Цахилгаан хөтлүүр, Хүчний хувиргах техник” сэдвээр  дэд профессор Б.Хээрийнбаатар, “Дэд станц, шугам сүлжээ, реле хамгаалт” сэдвээр ахлах багш С.Будхүү, “АBB фирмийн давтамжын хувиргагчийн онцлог, ашиглалтын горимын судлагаа” сэдвээр С.Батхүрэл, “Цахилгаан хөтлүүрийн программчлагдах логик контроллероор удирдах нь” сэдвээр багш А.Түвшинжаргал нар лекц уншлаа.

Сургалтын үеэр ЭХМТ-ийн тэнхимийн лабораторийн АBB фирмийн ACS530 маркийн давтамжийн хувиргагч төхөөрөмжийн стенд болон Бодит чадал ХХК-ийн зөөврийн туршилтын панель дээр дэлхийд нэрд гарсан фирмийн сүүлийн үеийн давтамжийн хувиргагч төхөөрөмж дээр ажиллах үеийн онолын болон дадлага ажил хийж, сургалтын зориулалттай өндөр үнэтэй лабораторийн завод стендыг оюутан Э.Батхаан, Н.Анхбаяр өөрсдийн нөөц бололцоог ашиглаж хийсэн лабораторийн стенд дээр туршилт явуулсан онцлог, ач холбогдолтой болсон. Цахилгааны инженерийн хөтөлбөрийн оюутнууд дээрх стенд дээр дадлага ажил хийснээр үйлдвэрлэлд ажиллах дадлага, чадамж бүрэн эзэмших боломж бүрдэж байна.

Технологийн сургуулийн захирал Д.Зоригтхүү, “Бодит чадал ХХК”-ийн захирал С.Батхүрэл нар цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.

 

  • Энэ нийтлэлийг хуваалцах