Технологийн сургуулийн урилгаар Япон улсын Акита их сургуулийн профессор Такэюуки Огата 2019 оны 4 дүгээр сарын 8-12-ны өдрүүдэд тус сургуульд зочин профессороор ажиллалаа. Профессор Такэюуки Огата нь Технологийн сургуульд ажиллах хугацаандаа Ашигт малтмалын баяжуулалтын технологи мэргэжлийн оюутнуудад Ашигт малтмалын ордын геологийн чиглэлээр лекц тавьж, Технологийн сургуулийн судлаач багш нарт эрдэм шинжилгээ судалгааны ажил хэрхэн гүйцэтгэх талаар  зөвлөгөө өгч мөн Япон улсын Акита их сургуульд магистр, докторын сургалтад тэтгэлэгтэй суралцах боломжийн талаар мэдээлэл хүргэсэн. Түүнчлэн “Эрдэнэт үйлдвэр” ААТҮГ-ын Лаборатори судалгааны төвийн инженер, техникийн ажилтнуудад ордын геологийн чиглэлээр сургалт явуулж, судалгаа шинжилгээний ажилд нь зөвлөгөө өгч хамтран ажиллалаа. Цаашид Технологийн сургууль Япон улсын Акита их сургуультай хамтран магистр болон бакалаврын оюутан, багш, судлаач солилцох хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр тохиролцов.

Гэрэл зургийг Н.Батсүх

 

 

  • Энэ нийтлэлийг хуваалцах