Технологийн сургууль 2017 оноос эхлэн Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлж 2018 оны 12 дугаар сард баталгаажуулалтын гэрчилгээ гардан авсан. Технологийн сургуулийн аудиторууыг чадавхжуулж, зөвлөх үйлчилгээ үзүүлэх боломж бүрдүүлэх зорилгоор Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартын тэргүүлэх аудиторын сургалт 2019 оны 3 сарын 05-06-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалт мэдлэгт суурилсан лекц, ярилцлага, дасгал ажиллуулах зэрэг аргаар явагдсан бөгөөд тус сургуулийн 10 багш ажилтан хамрагдлаа. Сургалтыг Эс Эф Си Эс ХХК-ийн сургагч багш нар удирдаж явууллаа.

 

  • Энэ нийтлэлийг хуваалцах