Технологийн сургуулийн нэрэмжит Математик – Байгалийн ухааны бүсийн олимпиад дөрөв дэх жилдээ 2019 оны 02 сарын 17-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

            Олимпиадын зорилго нь сурагчдын математик байгалийн ухааны хичээлд шимтэн суралцах сонирхлыг дэмжих, шинэ зууны өндөр мэдлэг, ур чадвартай инженер бэлтгэхэд хувь нэмэр оруулах, аймаг, улсын төрөлжсөн олимпиадын бэлтгэлийг хангах, эрчимжүүлэх, Технологийн сургуульд элсэн суралцагчдын чанарыг сайжруулахад чиглэгдсэн.

            Тус олимпиадад Булган, Хөвсгөл, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгийн Ерөнхий боловсролын сургуулиас нийт 505 сурагч оролцож оюун ухаанаа сорилоо.

Үүнд: Хөвсгөл аймгаас  46 сурагч, Дархан-Уул аймгаас 46 сурагч, Булган  аймгаас 70 сурагч,  Сэлэнгэ аймгаас нийт 9 сурагч, Орхон аймгаас 334 сурагч  оролцлоо.

 Олимпиад 9-12-р ангийн төрлөөр математик, хими, физикийн хичээлүүдээр явагдсан. 9-12-р анги бүрд хичээл бүрээр эхний 3 байр, хичээлүүдийн нийлбэр дүнгээр эхний 6 байрыг тус тус шалгаруулж медаль, мөнгөн шагналаар урамшууллаа.

            Мөн 12-р ангийн нийлбэр дүнгээр эхний байранд шалгарсан 6 сурагч Технологийн сургуулийн бакалаврын хөтөлбөрт 10-15 кредитийн хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг, 9-11-р ангийн нийлбэр дүнгээр эхний 6 байранд шалгарсан 18 сурагч Технологийн сургуулийн 10-12-р ангид сургалтын төлбөрийн 30 хувийн хөнгөлөлттэй суралцах эрхийн бичгээр тус тус шагнагдлаа.

Анги

Байр

Сурагчийн овог, нэр

Аймаг

Сургууль

Анги

IX

I

Б.Жанцандорж

Дархан-Уул

Дархан-Эмпати

II

Ц.Анужин

Орхон

4

II

Т.Данзан

Орхон

Орхон-Эмпати

III

Э.Гэрэлхүү

Орхон

14

III

Л.Энхжаргал

Дархан-Уул

Дархан-Эмпати

III

Т.Мөнхжаргал

Орхон

4

X

I

Ц.Заяа

Орхон

ТСАС

10а

II

А.Пүрэвням

Орхон

4

10а

II

О.Сарантуяа

Хөвсгөл

ДМЦС

10г

III

Э.Тэмүүлэн

Орхон

Билигт-Өргөө

10а

III

Б.Цолмон

Орхон

14

10б

III

А.Номин-Эрдэнэ

Орхон

ТСАС

10а

XI

I

Б.Амгаланбаатар

Хөвсгөл

ДМЦС

11б

II

С.Тулга-Эрдэнэ

Орхон

19

11а

II

Э.Эрдэмтөгс

Орхон

Орхон-Эмпати

11а

III

А.Азжаргал

Орхон

Цайхун-Гэгээ

11а

III

Г.Сүххуяг

Хөвсгөл

ДМЦС

11б

III

Г.Энхбилэг

Орхон

Билигт-Өргөө

11а

XII

I

О.Билэгсайхан

Хөвсгөл

ДМЦС

12б

II

Э.Тэмүүлэн

Дархан-Уул

Од

12а

II

Н.Нармандах

Орхон

14

12б

III

Б.Уртнасан

Орхон

ТСАС

12а

III

Ц.Сайханцэцэг

Орхон

Билигт-Өргөө

12а

III

В.Ихзаяа

Орхон

ТСАС

12а

Математик – Байгалийн ухааны олимпиад нь математик, физик, химийн хичээлүүдийн нийлбэр агуулгаар явагддаг нь бусад олимпиадаас ялгарах онцлог бөгөөд сурагчид дээрх хичээлүүдээр шамдан суралцах хүсэл сонирхлыг дэмжиж, ирээдүйд нарийн мэргэжлийн чадварлаг инженер болох хөрс суурийг бүрдүүлж өгдгөөрөө давуу талтай юм.

Олимпиад зохион байгуулахад  хамтран ажилласан сургуулийн удирдлагууд  нийт багш, ажилтан, Oюутны зөвлөл, бүх сурагчид, шавиа амжилттай бэлдэж оролцуулсан багш нартаа баяр хүргэж цаашдынх нь ажил хөдөлмөрт өндөр амжилтыг хүсэн ерөөе. 

  • Энэ нийтлэлийг хуваалцах