Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дэргэдэх, ШУТИС-ийн харьяа Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн 2017-2018 оны хичээлийн жилийн намрын улирлын 19 дэх төгсөлт боллоо. Энэ удаагийн төгсөлтөөр 5 мэргэжлээр 16 оюутан магистр, бакалаврын 10 мэргэжил, 1 хөтөлбөрөөр 63 оюутан төгсөж байна.  

"ЭРДМИЙН БАЯР" хүндэтгэл ёслолын ажиллагаанд Технологийн сургуулийн Сургалт хариуцсан орлогч захирал доктор(Ph.D) Л.Наранцэцэг, ШУТИС-ийн БАТС-ийн профессор Sc.D Л.Оюунцэцэг  Технологийн сургуулийн Эрдмийн зөвлөлийн эрдэмтэн нарийн  бичгийн дарга, доктор(Ph.D) Д.Болор-Эрдэнэ, Технологийн сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий баяжуулагч Техникийн шинжлэх ухааны доктор(Sc.D) Ж.Баатархүү, Технологийн сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, доктор(Ph.D) Д.Цогтхангай, Эрдмийн зөвлөлийн гишүүн, доктор(Ph.D) Ш.Сүхээ,  Эрдмийн зөвлөлийн гишүүн, доктор(Ph.D) СШУТ-ийн ахлах багш Б.Энхцэцэг болон  эрдэмтэн багш нар, төгсөгч оюутан залуучууд оролцлоо.

Төгсөлтийн ёслолын ажиллагааг Технологийн сургуулийн Сургалт хариуцсан орлогч захирал доктор(Ph.D) Л.Наранцэцэг нээж үг хэллээ. Төгсөгчдөд магистр, бакалаврын диплом олгох ШУТИС-ийн захирлын тушаалыг Эрдмийн зөвлөлийн эрдэмтэн нарийн  бичгийн дарга, доктор(Ph.D) Д.Болор-Эрдэнэ уншиж танилцуулав. ШУТИС-ийн тэргүүний оюутнаар УУМТ мэргэжлийн төгсөгч Л.Ундраа  болж тэргүүний оюутан батламж, мөнгөн шагнал гардан авч, эрдэмтэн багш, профессор, оюутнууддаа хандан талархлын үгээ хэллээ. Ёслолын ажиллагааны төгсгөлд төгсөгч оюутнууд тангараг өргөж, Технологийн сургуулийн сүлд дууг  Механикийн тэнхимийн ахлах багш Б.Ганболд, багш Б.Одбаяр, Уул уурхайн тэнхимийн багш Б.Номин, ажилтан Б.Хандармаа  нар, нийт эрдэмтэн багш, төгсөгчид дуулж ёслолын ажиллагаа амжилттай өндөрлөлөө.