Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын 2018 оны 01-р сарын  12-ны өдрийн А/13 тоот тушаалыг үндэслэн Сургалтын хөтөлбөрийн сургалтыг тус сургуулийн 40 үндсэн болон гэрээт багш нар, сургалтын ажилтнуудад 2018 оны 01 дүгээр сарын 11-12 –ны өдрүүдэд амжилттай зохион байгуулав.  

Сургалтын явцын талаар

“Чанарын менежментийн тогтолцоо-Манлайлал 5”сургалтын Сургалтын хөтөлбөр сургалтыг  МУБИС-ийн зайн сургалтын төвийн захирал  доктор (Ph.D), профессор Б.Насанбаяр, сургалтын мэргэжилтэн доктор (Ph.D) Д.Болор-Эрдэнэ нар удирдан явууллаа.

Сургалтад ШУТИС-ийн Технологийн сургуулийн төлөөлөгч профессор Л.Гүрбазар, ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга  П.Аюурзана, Тээврийн салбарын эрхлэгч Ц.Цэвэгжав, машин үйлдвэрлэлийн салбарын профессор М.Дэлгэрмаа, ШУТИС-ийн Геологи уул уурхайн сургуулийн уул уурхайн салбарын дэд профессор Б.Алтантуяа, ахлах багш Л.Жаргалсайхан нар урилгаар оролцлоо.

Сургалт хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн тайлан, Ерөнхий суурь хичээлийн хөтөлбөрийг үнэлж, дүгнэх,  бакалаврын хөтөлбөр тус бүрийн чадвар, хандлагын судалгааны нэгтгэлийн танилцуулга, мэргэжлийн суурь болон мэргэжлийн хичээлийн хөтөлбөрийг үнэлж, дүгнэх,  мэргэжлийн хөтөлбөрийг хөгжүүлэх чиглэл, хөтөлбөрийн үр дүн, хичээлийн үр дүнг үнэлэх оролцогч талуудаас авах санал асуулгын хуудаст санал авах дадлага ажил хийх хөтөлбөрөөр зохион байгуулагдлаа

 

  • Энэ нийтлэлийг хуваалцах