Ерөнхий захирлын 2018 оны 01 дүгээр сарын 12-ний өдрийн А/13 дугаар тушаалыг үндэслэн Чанарын менежментийн тогтолцоо – Манлайлал 5 сэдэвт сургалтын Дотоод аудитын сургалтад тус сургуулийн бүтээмжийн зөвлөл, багийн гишүүд болох 24 багш, ажилтнууд 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 01 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд хамрагдлаа.

Чанарын менежментийн тогтолцоо-Манлайлал 5 сургалтыг тус сургуулийн захирал С.Давааням, Эс Эф Си Эс-ийн гүйцэтгэх захирал Л.Тунгалаг багш нар удирдан явууллаа.  

Сургалт онолын сургалт болон дадлага ажлаас бүрдсэн бөгөөд онолын сургалтаар аудитын төрөл, зарчим, аудиторын хувийн зан чанар, хэрхэн аудитын хөтөлбөр, төлөвлөгөө, шалгах хуудас боловсруулах талаар суралцсан.

Энэ сургалтын хүрээнд сургалтад оролцогсод  аудитын 3 багт хуваагдан Эрчим хүч, мэдээллийн технологийн тэнхим, Оюутны байр болон  Технологийн сургуулийн дэргэд үйл ажиллагаа явуулж байгаа Залуус зоогийн газарт Сургалтын аудит хийсэн болно.

Сургалтын аудитын явцад Эрчим хүч, мэдээллийн технологийн тэнхимд 24 шалгуураар Чанарын менежментийн тогтолцоо. Шаардлага MNS ISO 9001:2016 стандартын шаардлагад нийцэж байгаа байдлыг тогтооход сайжруулах шаардлагатай 19 асуудлаар зөвлөмж, Оюутны байранд 14 шалгуураар стандартын шаардлагад нийцэж байгаа байдлыг тогтооход 6 асуудлаар сайжруулах шаардлагатай зөвлөмж, Залуус зоогийн газарт 31 шалгуураар стандартын шаардлагад нийцэж байгаа байдлыг тогтооход 10 үл тохирол илэрч, сайжруулах шаардлагатай 9 асуудлаар зөвлөмж тус тус гаргалаа.