Сургахуйд суралцах нь-1 сургалтыг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ХАБЭА, бүтээмж инновацийн зорилтот сургалтын 71 инженер багш, сургалтын ажилтнуудад 2018 оны 01 дүгээр сарын 04 –ний өдөр Технологийн сургуулийн лекцийн зааланд амжилттай зохион байгуулав.  

Сургалтыг Технологийн сургуулийн Суурь шинжлэх ухааны тэнхимийн ахлах багш боловсрол судлалын доктор(Ph.D) Б.Энхцэцэг  удирдан явууллаа.

Сургалт сургалтын тухай ухагдахуун, түүний бүтэц, зүй тогтол, үндэслэл, лекцийн хичээлийг төлөвлөн, зохион байгуулах нь, багийн ажил, багш мэргэжлийн онцлог, багшид шаардагдах ур чадварууд хөтөлбөрөөр зохион байгуулагдлаа.

Сургалтын явцад суралцагсад  5 багт хуваагдан лекцийн хичээлийг төлөвлөн зохион байгуулах, багш мэргэжлийн онцлог сэдвүүдээр дадлага ажил гүйцэтгэн хэлэлцүүлэг хийж, шинэ мэдээлэлтэй сонирхолтой сургалт өндөрлөж, гэрчилгээ олгов.

Сургалтаас  явцад суралцагсад хийсэн ажлын тайланг хүргүүлж, дурын нэг хичээлийн 70, 30 оноонд боловсруулалт корреляци, регрессийн шинжилгээ хийн үнэлгээ авч сертификат гардан авлаа. Сургалтын төгсгөлд хамтын ажиллагаа, хичээл заах, хичээлийн хөтөлбөр, сургалтын хөтөлбөр, сургалтын зохион байгуулалтын талаар тодорхой саналуудыг гаргаж цаашид хэрэгжүүлэх арга замыг ярилцав. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн орлогч дарга Д.Мөнхболд сургахуйд суралцах нь-1 сургалтыг удирдан зохион байгуулсан доктор(Ph.D) Б.Энхцэцэг болон сургалтын багийн хамт олонд талархал илэрхийлж цаашид хамтран ажиллахад таатай байгаагаа илэрхийллээ.  

  • Энэ нийтлэлийг хуваалцах