Сургалтыг тус сургуулийн 40 үндсэн болон гэрээт багш нар, сургалтын ажилтнуудад 2018 оны 01 дүгээр сарын 02-03 –ны өдрүүдэд амжилттай зохион байгуулав.  

Сургалтыг Технологийн сургуулийн Суурь шинжлэх ухааны тэнхимийн математикийн багш Б.Мөнхцэцэг  удирдан явууллаа.

Сургалт мэдээллийг програмд оруулах боломжууд, мэдээллийг програмд оруулахад SPSS програмыг ашиглах нь, судалгааны програмуудын хөрвөх чадвар, SPSS програм дээр мэдээллийг зохион байгуулах, боловсруулалтанд бэлтгэх, нэг сонголтот  ба олон сонголтот асуултын анхдагч тоололт хийх , нэг сонголтот ба олон сонголтот асуултын солибцлын хүснэгт байгуулах, тоон хувьсагчийн хувьд энгийн тодорхойлогч статистик, SPSS програм дээр график байгуулах нь, статистик шинжүүрүүд, дисперсийн шинжилгээ, корреляцийн шинжилгээ, регрессийн шинжилгээ дадлага ажил хийх хөтөлбөрөөр зохион байгуулагдлаа.

Сургалтын явцад суралцагсад хийсэн ажлын тайланг хүргүүлж, дурын нэг хичээлийн 70, 30 оноонд боловсруулалт корреляци, регрессийн шинжилгээ хийн үнэлгээ авч сертификат гардан авлаа. Сургалтын төгсгөлд SPSS програмыг судалгааны ажил, оюутны үнэлгээ, мэдээлэл, сургалтын үнэлгээнд ашиглах тодорхой саналуудыг гаргаж цаашид хэрэгжүүлэх арга замыг ярилцав. Сургалтаас сургалтын танилцуулга бэлтгэн  зорилтот сургалт зохион байгуулах хугацаат үүргүүд өгөгдлөө.