Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрдэнэт үйлдвэр ХХК хамтран зохион байгуулсан Хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын боломж олон улсын бизнес форум Эрдэнэт хотод 2017 оны 12 сарын 13-ны өдрөөс 14-ний өдрийг дуустал хугацаанд зохион байгуулагдлаа.

Энэхүү Олон Улсын бизнес форумд нийт дөрвөн тивийн 15 улс орны 200 гаруй төлөөлөгчид, мэргэжилтнүүд чуулж Эрдэнэт үйлдвэрийн ирээдүйн төлөв, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцсэн юм.

Технологийн сургуулийн урилгаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, ОХУ-ын Уралын холбооны их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Монгол Улсын их сургууль, Герман-Монголын хамтарсан ашигт малтмал, технологийн сургууль, Шинэ Монгол технологийн дээд сургуулийн төлөөлөгчид хүрэлцэн ирж Технологийн сургуулийн хөгжил, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцож, уулзаж ярилцлаа.

Технологийн сургуулийн захирал С.Давааням тус онд ШУТИС-тай шинэчлэн байгуулсан хамтын ажиллагааны гэрээ, ажлын төлөвлөгөө, ОХУ-ын Уралын холбооны их сургуультай байгуулсан хамтран ажиллах гэрээ, Герман-Монголын хамтарсан ашигт малтмал, технологийн сургуультай байгуулсан харилцан ойлголцлын санамж бичиг зэргийг оролцогчдод танилцуулсан юм.

Технологийн сургууль болон Шинэ Монгол технологийн дээд сургуультай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан бөгөөд Шинэ Монгол Технологийн дээд сургуулийн зүгээс Технологийн сургуулийн нэг оюутанг Шинэ Монгол Мабүчи тэтгэлэгт хамруулах болсныг мэдэгдсэн нь энэхүү форумын онцлох үйл явдал байлаа.

Ийнхүү Олон улсын бизнес форум 2 өдөр амжилттай зохион байгуулагдаж, цаашдын хамтын ажиллагаагаа өргөжин тэлэхийн ерөөлтэйгөөр өндөрлөлөө.

  • Энэ нийтлэлийг хуваалцах