Технологийн сургууль-зөвлөх үйлчилгээ сургалт семинар 2017 оны 12  сарын 12-ны өдөр болсон бөгөөд энэхүү сургалт семинарт Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаа, ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан нийт 60 гаруй зөвлөх инженер, мэргэшсэн инженер, докторууд оролцлоо.

Сургалт семинарыг Технологийн сургуулийн захирал С.Давааням нээж, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, зөвлөх үйлчилгээний баталгаажуулалт сэдвээр сургалт явууллаа.

Оролцогчид энэхүү арга хэмжээг цаг үеэ олсон маш оновчтой сургалт семинар боллоо гэж онцолсон бөгөөд цаашид зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулах, чиглэл зорилгыг тодорхойлох ажлын хэсэг байгуулагдлаа.

  • Энэ нийтлэлийг хуваалцах