Уул уурхайн чиглэлээр боловсон хүчин бэлтгэж буй их, дээд сургуулиудын оюутнуудын эрдэм шинжилгээний шилдэг илтгэл, бүтээлийг шалгаруулах “МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН САЛБАР 95 ЖИЛ “ бага хурлын

ТЭРГҮҮН БАЙРАНД  Технологийн сургуулийн УУТТ-4 ангийн оюутан Ч.Итгэлтбаатар, Удирдагч Б.Одбаяр, магистр 

Белаз-75131 -автосамосвалын эргэлтийн цилиндрийн эдэлгээг уртасгах боломжийн судалгаа  сэдвээр  шалгарч өргөмжлөл 1.000.000 төгрөгийн мөнгөн шагнал

ДЭД БАЙРАНД   Технологийн сургуулийн УУТТ-4 ангийн оюутан М.Ням-Очир, М.Тэнгис Удирдагч Б.Одбаяр, магистр  КМД маркийн бутлуурын хуяг сэргээн засварлах боломжийн судалгаа сэдвээр шалгарч өргөмжлөл 750.000 төгрөгийн мөнгөн шагналаар тус тус шагнагдлаа.

Амжилттай оролцсон  оюутнууд болон удирдсан багш нарт баяр хүргэж,  цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

Технологийн сургуулийн захиргаа