2017-2018 оны хичээлийн жилийн “Эрдмийн чуулган-I”-ыг багш докторантуудын, магистр, бакалавр оюутны гэсэн хоёр хэлбэрээр II үе шаттайгаар нэгдсэн хуралдааныг  2017 оны 11 сарын 30, 12 сарын 01-нд зохион байгууллаа. Нэгдсэн хуралдаанд  I шатнаас шалгарсан 4 тэнхимийн 7 багш, 10 бакалавр оюутнуудын илтгэл хэлэлцүүлэгдэв.

Багшийн эрдэм шинжилгээний хуралдааны

ТЭРГҮҮН байранд докторант Д.Заяабаатар Машин сургалтын технологи ашиглан хэрэглэгчийг танихад суурилсан пин код оруулах арга,       

ДЭД байранд докторант  Ч.Отгончимэг “Цахилгаан эрчим хүчний чанарын үзүүлэлтүүдийг үнэлэх судалгаа,   

ГУТГААР байранд магистр Б.Алтансолонго Динамик нөхцөлд шламлаг пиритийн эгэл хэсгүүдийн агаарын бөмбөлгүүд дээрх эрдэсжилтийн кинетик судалгаа”                                   

Оюутны эрдэм шинжилгээний хуралдааны

ТЭРГҮҮН  байранд УУТТ-4 ангийн оюутан Ч.Итгэлтбаатар, Удирдагч Б.Одбаяр, магистр  “Белаз-75131 -автосамосвалын эргэлтийн цилиндрийн эдэлгээг уртасгах боломжийн судалгаа

ДЭД байранд  УУТТ-4 ангийн оюутан М.Ням-Очир, М.Тэнгис   Удирдагч Б.Одбаяр, магистр  КМД маркийн бутлуурын хуяг сэргээн засварлах боломжийн судалгаа”                               

 ГУТГААР байранд  УУАТ-4 ангийн оюутан  П.Сарантуяа, У.Булган-Эрдэнэ Удирдагч Ш.Амгаланбаяр “Оюутны дүнг сайжруулах талаар хийсэн судалгаа ” сэдэвт илтгэлүүд шалгарлаа.

Амжилттай оролцсон  багш, оюутнууддаа баяр хүргэе! Цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье.

Оюутны эрдэм шинжилгээний хуралд эхний 3 байр эзэлсэн илтгэлүүдийг Уул уурхайн чиглэлээр боловсон хүчин бэлтгэж буй их, дээд сургуулиудын оюутнуудын эрдэм шинжилгээний шилдэг илтгэл, бүтээлийг шалгаруулах МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН САЛБАР 95 ЖИЛ  бага хурлыг 1-р шатанд шалгарч 2017 оны 12 сарын 06-ны өдөр хэлэлцүүлэгдэхээр боллоо.