Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий механикийн хэлтэс, Технологийн сургуультай хамтран Гагнуурчин, Гүүрэн краны машинч, Токарьчдын дунд ажил мэргэжлийн уралдааныг 11 сарын 17-ны өдөр Засвар механикийн завод дээр зохион байгууллаа. Уралдаан мэдлэг, ур чадвар гэсэн 2 төрлөөр явагдсан. Нийт 8 цехийн  3, 4-р зэргийн  26 ажилчид оролцлоо. 2016 оны гүүрэн краны машинч курсын төгсөгч Б.Аззаяа, 2015 оны токарьчин курсын төгсөгч О.Тулга нар тус тус 2-р байр эзэлж, амжилт гаргалаа.

  • Энэ нийтлэлийг хуваалцах