11 сарын 15-16-ны өдрүүдэд Удирдах ажилтны Мастер бэлтгэх сургалт явагдлаа. Сургалтанд Баяжуулах үйлдвэр, Холбоо, мэдээлэл, техник автоматжуулалтын цех, Автотээврийн байгууллага, Эрчим хүчний цех, Орон сууцны хэсэг, Үйлчилгээ аж ахуйн алба, Цахилгаан цех нийт 7 цехийн 53 ажилтан хамрагдав. Сургалтыг лекц, багийн ажил, хэлэлцүүлэг хэлбэрээр зохион байгуулж, удирдлагын анхан шатны нэгжид тулгамдаж буй асуудлууд тодорхойлж, шийдвэрлэх арга замыг хэлэлцлээ.  Сургалтанд оролцогчид цаг үеэ олсон, сургалтын агуулга, зохион байгуулалт өндөр түвшинд явагдлаа гэж үнэллээ.