Сургалтыг тус сургуулийн 7 мэргэжлийн хөтөлбөрийн удирдагч, үндсэн болон гэрээт багш нарт 2017 оны 11 дүгээр сарын 11-нд амжилттай зохион байгуулав.  

Сургалтыг МУБИС-ийн зайн сургалтын төвийн захирал  доктор (Ph.D), профессор Б.Насанбаяр, Технологийн сургуулийн эрдэм шинжилгээ, дээд боловсрол хариуцсан орлогч захирал доктор (Ph.D) дэд профессор Л.Наранцэцэг, сургалтын мэргэжилтэн доктор (Ph.D) Д.Болор-Эрдэнэ нар удирдан явууллаа.

Сургалт “Суралцагчдын эзэмшсэн боловсролыг үнэлэх арга зүй” номны 18 бүлэг хариуцаж авсан хүмүүс “Үр дүнд суурилсан сургалтын хөтөлбөрийн үнэлгээ, үнэлгээний аргачлал” 12 илтгэл бэлтгэж, танилцуулга хийх 6 дадлага ажил хийх хөтөлбөрөөр зохион байгуулагдлаа.

Сургалтын явцад суралцагсад хөтөлбөр тус бүрээр 4 багт хуваагдан үнэлгээний шалгуур хуудас дээр багаар ажиллах, хичээлийн хөтөлбөрийн үнэлгээ хийх сэдвүүдээр 6 дадлага ажил гүйцэтгэн хэлэлцүүлэг хийлээ. Сургалтын төгсгөлд нь хөтөлбөрийн удирдагч нар сургалтын хөтөлбөрийн боловсруулалтын явцын тухай товч тайлан хийж, тодорхой саналуудыг гаргаж цаашид хэрэгжүүлэх арга замыг ярилцав. Сургалтаас багш нарын үнэлгээний талаарх ойлголт, арга аргачлалыг сайжруулах хугацаат уулзалтад 2 дадлага ажил хийх, хөтөлбөрийн явцын сайжруулалтанд анхаарах хугацаат үүргүүд өгөгдлөө.

  • Энэ нийтлэлийг хуваалцах