Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн хүрээнд 11-р сарын 6-ны өдөр ТС-ийн мэргэжлийн багуудын дунд  АСТ зохион байгуулагдав. АСТ-д багийн нийт дүнгээр

  • Цахилгааны инженер мэргэжлийн баг 1 дүгээр  байр,
  • Уул уурхайн тэнхимийн Уул уурхайн ашиглалтын технологи мэргэжлийн баг 2 дугаар байр,
  • Уул уурхайн тэнхимийн Ашигт малтмал баяжуулалтын технологи мэргэжлийн баг 3 дугаар байр  тус тус эзэллээ.

Мэргэжлийн хөтөлбөрийн хүрээнд заавал эзэмших ёстой үг хэллэгийн орос-монгол толь бичиг шалгаруулах тэмцээнд

  • Автоинженер мэргэжлийн баг 1 дүгээр байр,
  • Уул уурхайн ашиглалтын технологи мэргэжлийн баг 2 дугаар байр,
  •  Цахилгааны инженер мэргэжлийн баг 3 дугаар байр,
  •  Ашигт малтмал баяжуулалтын технологи мэргэжлийн баг 4 дүгээр байр тус тус эзэлжээ.

Тэмцээний шүүгчээр Эрдэнэт үйлдвэр ХХК-ний Ерөнхий баяжуулагч Ж.Баатархүү, Эрдэнэт үйлдвэр ХХК-ний Ерөнхий механик Б.Чинзориг, МУ-ын Зөвлөх инженер Ю.Цэдэнбал, ЭХМТ-ийн тэнхимийн зөвлөх Ш.Сүхээ нар ажиллав. Тэмцээний оролцогчдод ОХУ-аас Эрдэнэт хотод суугаа Ерөнхий консул Кара-сал Е.В. баяр хүргэж талархал илэрхийлэв. 

  • Энэ нийтлэлийг хуваалцах