Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн хүрээнд Технологийн сургуулийн Орос хэлний төвөөс санаачлан Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн БҮ-ийн захиргаатай хамтран “Анд нөхдийн захидал” талархлын захидлын аяныг зохион байгуулж 10 сарын 31-ний өдөр хаалтын ёслолын үйл ажиллагааг зохион байгууллаа. Хоёр долоо хоног үргэлжилсэн аяны ажиллагаанд  тус цехийн  бүх хэсэг, албад идэвхитэй оролцож 40 гаруй захидал илгээжээ. Аяны хаалтын ажиллагааны үеэр захидал хүлээн авсан оросын  ажилтан, мэргэжилтнүүд сийлбэрлэн урласан ил захидал, дурсгалын зүйлс зэргээр бэлэг барьж хариу талархлаа илэрхийлж байлаа. Зохион байгуулагчид захидлын тоо, сэтгэгдэл зэргийг харгалзан аяны үйл ажиллагаанд амжилттай оролцсон хэсэг, албад, хамгийн  сэтгэгдэл төрүүлэм захидлын эзнийг шалгаруулан үнэ бүхий зүйл, мөнгөн шагналаар урамшуулсан байна. Талархлын захидлын аян нь хамт олны дунд хамтач, нөхөрсөг, таатай уур амьсгал бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой үр дүнтэй ажил болсныг БҮ-ийн ерөнхий инженер Атакуев А.А. тэмдэглэжээ. 

  • Энэ нийтлэлийг хуваалцах