2017 оны 10-р сарын 20-нд ХБНГУ-аас Монголд суугаа элчин сайд Штефан Дуппел, Олон улсын худалдаа, менежментийн зөвлөх “The New CLEOS” компанийн захирал Герхард Вакенхүт, Герман-Монголын бизнесийн зөвлөлийн гишүүн Л.Цоодол, Орхон аймгийн засаг дарга Д.Батлут болон бусад албаны хүмүүс Технологийн сургуульд зочиллоо. Зочид тус сургуулийн лаборатори, орчин нөхцөл, сургалтын үйл явцтай танилцаж, сургуулийн илтгэл-танилцуулгыг орлогч захирал Л.Наранцэцэг герман хэл дээр хийж, цаашдын хамтын ажиллагааны талаар захирал С.Давааням санал солилцлоо. Энэ нь тус сургуулийн гадаад хамтын ажиллагаанд ач холбогдолтой үйл явдал боллоо.