Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ажилтныг хөгжүүлэх сургалтын тогтолцоо хэлэлцүүлэгийг Захиргаа хүний нөөцийн хэлтэс, Технологийн сургууль хамтран зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт 29 цех, хэлтсийн  118 удирдах ажилтан, хүний нөөцийн мэргэжилтэн, сургалт хариуцсан ажилтан, ХАБЭА-н хариуцсан ажилтнууд оролцлоо.  

Хэлэлцүүлэгээс: Хамтран ажиллах төлөвлөгөөний төсөл бэлтгэх ажлын хэсэг байгуулж ажиллахаар шийдвэрэлсэн болно.

  1. Технологийн сургуулийн захирал, профессор  С.Давааням “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХХК-ИЙН
     АЖИЛТНЫ СУРГАЛТЫН ТОГТОЛЦОО, САЙЖРУУЛАХ АРГА ЗАМ”
  2. Захиргаа хүний нөөций хэлтсийн орлогч дарга Д.Мөнхболд “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХХК-ийн Хүний нөөцийн сургалт-хөгжлийн бодлого”
  3. Технологийн сургуулийн мэргэжлийн сургалт хариуцсан орлогч Д.Хүрэлбаатар “СУРГАЛТЫН ХЭРЭГЦЭЭГ ТОДОРХОЙЛОХ САНАЛ АСУУЛГЫН ДҮН ШИНЖИЛГЭЭ” тус тус илтгэл тавьлаа. 

  • Энэ нийтлэлийг хуваалцах