Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон Азийн хөгжлийн банк (АХБ) хамтран 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 10 дугаар сарын 27-ны өдрүүдэд АХБ-ны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн хэрэгжилттэй танилцаж байна. 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Технологийн сургууль дээр ирж ажиллав.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын мэргэжилтэн Х.Батсайхан, Азийн Хөгжлийн Банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын Нийгмийн салбарын асуудал хариуцсан ахлах ажилтан Л.Итгэл, Төслийн Аналист Г.Цолмонгэрэл, Нийгмийн хөгжлийн мэргэжилтэн (Жендер) Б.Цолмон, Азийн хөгжлийн банкны төвийн бүсийн Нийгмийн хөгжлийн мэргэжилтэн А.Рома, Дээд боловсролын шинэчлэл төслийн зохицуулагч Б.Мөнхзул, Дээд боловсролын мэргэжилтэн Н.Батчимэг, Нийгмийн хөгжил хариуцсан мэргэжилтэн С.Мөнхтуул, хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан зөвлөх Д.Баярсайхан нар хүрэлцэн ирсэн.

Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль дээр дээд боловсролын шинэчлэлийн төслийн хүрээнд байгууллагын  хөгжлийн тэтгэлэг:

1.   “Ашигт малтмал баяжуулалтын технологийн жишиг хөтөлбөр” төсөл Төслийн удирдагч, Технологийн сургуулийн дэд захирал, профессор С.Давааням

Судалгааны тэтгэлэг:

2. “Элэгдэлд тэсвэртэй металлд хайлшин эд ангийн элэгдлийг лазерын шавхалтын аргаар сэргээн засварлах судалгаа” төсөл Төслийн зохицуулагч, Механикийн тэнхимийн ахлах багш Б.Ганболд

Оюутны санаачлагын тэтгэлэг:

  1. “Book café байгуулах төсөл Төслийн ахлагч  Б.Өлзийтулга
  2. "Оюутны дотуур байранд хувцас цэвэрлэгээ, арчилгааны төвлөрсөн цэг байгуулах" төсөл Төслийн ахлагч  Г.Төгөлдөр                       
  3. "Оюутны цахим хөдөлмөр зуучлалын систем" төсөл  Төслийн ахлагч Б.Чимэдцэрэн  

төслүүд амжилттай хэрэгжиж  төслийн ахлагч нар өөрсдийн төслийн хэрэгжилтийн талаар танилцуулга хийлээ. Танилцуулгын дараа талууд цаашид төлөвлөж буй ажил, хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцов.