Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн хүрээнд ТС-ийн сургуулийн Орос хэлний төв нь БҮ-ийн захиргаатай хамтран 2017 оны 10 сарын 17-31-ний өдрүүдэд Баяжуулах үйлдвэрийн  Орос, Монгол ажилтнуудын дунд талархлын захидлын аяныг  зохион байгуулж байна. 2017 оны 10 сарын 20 өдөр “Ахан дүүсийн талархлын захидлын аян”-ы нээлтийн ажиллагаа БҮ-ийн Мэдээлэл хөгжлийн танхимд боллоо. Нээлтийн ажиллагаанд БҮ-ийн удирдлага, 100 гаруй орос, монгол ажилтан оролцов. БҮ-ийн Механикийн албаны хамт олны зүгээс механик Евгений Владимирович Маликовт талархалын захидал, дурсгалын зүйл гардуулан өгсөн нь нээлтийн ажиллагааны хамгийн сэтгэл догдлуулсан мөч байлаа. Мөн БҮ-ийн захиргаа хамт олноо хошуучлан ажиллаж байгаа БТХ-ийн засварчин  Мельник С.А., НБХ-ийн механик Вислогузов Н.М. нарт талархал илэрхийлж дурсгалын зүйлээр шагнаж урамшуулан монгол үндэсний загвартай цамц бэлэглэв. 

 

  • Энэ нийтлэлийг хуваалцах