Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн хүрээнд Технологийн сургуулийн Орос хэлний төв нь байгуулага, хамт олон, оюутан сурагчдыг өргөн хамруулсан олон талт ажил төлөвлөн ажиллаж байна. Тус төв 2017 оны 10 сарын 19-нд Орхон аймгийн ЕБС-ийн багш нарын уулзалт семинарыг зохион байгуулав. Семинарын үеэр ОХУ-ын их дээд сургуульд гадаад оюутан суралцуулах дүрэм журам, тэтгэлэгт шалгалтанд бүртгүүлэх, шалгалт өгөх, элсэх журам зэргийг танилцуулж ТС-ийн Орос хэлний курс хөтөлбөрүүдийг тодорхой танилцуулав. Мөн орос хэлний сургалтын идэвхтэй аргын нэг болох эвлүүлгийн аргаас танилцуулж сургалт хийв. Семинарын үйл ажиллагаатай ОХУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн эрхлэгч, зөвлөх, ОХУ-ын Эрдэнэт хот дахь Ерөнхий консулын үүрэг гүйцэтгэгч Кара-сал Е.В., ОХУ-ын Эрдэнэт хот дахь Ерөнхий консулын 3-р нарийн бичгийн дарга,  хатагтай Шалимова О.В., МОНН-ийн салбар зөвлөлийн тэргүүн Ж.Мажинбуу, Орхон аймгийн БСУГ-ын мэргэжилтэн Ч.Сэржнагар нар танилцав.