Эрдэнэт үйлдвэр ХХК болон ОХУ –ын Уралын Холбооны их сургуулийн хамтран ажиллах санамж бичиг 2017 оны 02 сарын 14-ний байгуулсан бөгөөд энэхүү санамж бичгийн хүрээнд Металлурги мэргэжлээр хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор 2017 оны 10 сарын 02 – оос 03 –нд хооронд технологи ба шинэ материалын сургуулийн захирал Шешуков О. Ю, өнгөт металлын металлурги тэнхимийн профессор Мамяченков С. В, Академик хөгжлийн газрын захирал Неволина А.Л болон Эрдэнэт хотын Уралын Холбооны сургуулийн төгсөгчдийн холбооны төлөөлөгч Б. Мянганбаяр, Улаанбаатар хотын Уралын Холбооны сургуулийн төгсөгчдийн холбооны төлөөлөгч Л. Оросоо нарын төлөөлөгчид ирж уулзалт хийв. Уулзалтын хүрээнд дараах асуудлын хэлэлцэв. Үүнд:

  1. Хамтран ажиллах гэрээ байгуулах
  2. Бакалаврын 2+2 хөтөлбөр
  3. Магистрын 1+1

Хамтарсан хөтөлбөрийг зорилго нь ОХУ болон Монгол улсын боловсролын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрдэм шинжилгээ болон боловсролын салбарт 2 сургуулийн давуу талуудыг ашиглан оюутан болон багш солилцох, хамтарсан судалгааны ажлуудыг хийхэд оршино.