2016 оны ЮНЕСКО-гийн чуулганаас эхлэн жил бүрийн 9-р сарын 20-ны өдрийг "Олон Улсын оюутны спортын өдөр" болгон зарлан тунхагласан билээ. Энэ өдрийг тохиолдуулан дараах үйл ажиллагаа зохион байгууллаа.

  1. 2017 оны 09-р сарын 16-ны өдөр шинээр элсэгчдийн дунд явган аялал зохион байгууллаа. Тус арга хэмжээнд сургалт хариуцсан дэд захирал Б.Хээрийнбаатар /Ph.D/, оюутны зөвлөлийн зөвлөх багш Ч.Уранчимэг, 1-р курсийн нийт 80 гаруй оюутан, ахлах сургуулийн 12-р анги, зөвлөх багш нар оролцлоо.
  2. “Өөрийгөө ялах” бүх нийтийн марафон гүйлтийн арга хэмжээнд манай сургуулиас 33 оюутан, 10 багш нийт 43 хүн оролцлоо.
  3. Олон улсын шатрын дүрмээр Шатрын тэмцээнийг багш Ч.Уранчимэг, Ш.Амгаланбаяр нар зохион байгууллаа.
  4. Технологийн сургуулийн төгсөгч, Пауэрлифтингийн спортын ОУХМ, Дэлхийн аварга, Дэлхийн цомын аварга, Ази тивийн аварга, ШУТИС-ийн химийн  олимпиадын тэргүүн, дэд байрын эзэн, багш М.Дорж оюутнуудад “Хэрхэн амжилттай суралцах тухай” хамтарсан ярилцлага хийж, өөрийн үзэсгэлэнгээ гаргав.
  5. АМБТ мэргэжлийн 4-р курсийн оюутан Н.Гансүх /Боксын спортын мастер/, АМБТ мэргэжлийн 4-р курсийн оюутан Б.Номин-Эрдэнэ  /Усан сэлэлтийн спортын дэд мастер/, Цахилгааны инженер мэргэжлийн 1-р курсийн оюутнуудын спортын амжилтуудын тухай үзэсгэлэн гаргав.