Эрдэнэт үйлдвэр ХХК, ШУТИС-ийн хамтын ажиллагааны хүрээнд Шинжлэх ухаан Технологийн их сургуулийн эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан айлчлан Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирал Ж.Эрдэнэбилэг, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хөгжлийн бодлогын газрын дарга, Технологийн сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Д.Нэмэхбаяр нартай уулзалт зохион байгуулав. Уулзалтаар Эрдэнэт үйлдвэр ХХК, ШУТИС хоёр талын ажлын хэсэг байгуулан уул уурхайн технологи, эрдэс баялаг, эрчим хүч, мэдээлэл технологи, насан туршийн боловсрол,  инженерийн боловсролын чиглэлээр хамтран ажиллах санал солилцлоо. Мөн Технологийн сургуулийн үйл ажиллагаа, анги танхим, лабораториудтай танилцаж, багш ажилтануудтай дотоодын хамтын ажиллагаа, мэдлэг түгээх, загвар их сургууль болох талаар уулзалт хэлэлцүүлэг хийлээ.