Бакалаврын сургалтад хамрагдаж буй 1-4-р курсын оюутнуудын дунд “Танилцуулах сургалт”- ыг  тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгууллаа. Сургалтын зорилго нь тус сургуульд “Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001 олон улсын стандарт”-ыг 2017 оны 01-р сараас хэрэгжүүлсэнтэй  холбоотойгоор 2017-2018 оны хичээлийн жилд дэвшүүлж буй сургуулийн бодлого , зорилго, зорилт,  хэрэгжүүлж байгаа дүрэм, журам эрх зүйн баримт бичгүүд болон амжилтад хүрэх арга зам, сургалтын хөтөлбөрүүдийг оюутнуудад танилцуулахад чиглэгдлээ. Ингэснээр оюутан, суралцагчид хичээлийн жилийн эхнээс өмнөө тодорхой зорилго тавьж өөрийнхөө сурах хөдөлмөрийг оновчтой  төлөвлөж сурах, төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлэх арга ажиллагаанд суралцах ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Сургалтыг дараах агуулга, бүрэлдэхүүнээр зохион байгуулав.Үүнд:

  1. Технологийн сургуулийн эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйл, зорилго, зорилтууд  зэргийг агуулсан “ Таатай орчныг та бид хамтдаа бүрдүүлнэ “сэдвээр сургуулийн захирал, Ph.D, профессор С.Давааням, “Оюутны хөгжлийн зээлийн сан” сэдвээр нягтлан бодогч Ц.Байгаль 
  2. “Сургалтын кредит систем” сэдвээр сургалтын мэргэжилтэн Ч.Амарсанаа, “Технологийн сургуульд мөрдөж буй оюутан суралцуулахтай холбоотой дүрэм, журмууд болон тэтгэлэг, хөтөлбөрүүд, төгсөлтийн журам зааврууд”  сэдвээр сургалтын албаны ажилтан Ц.Энхцэцэг, С.Эрдэнэчимэг нар,  “Мэдээллийн сан, хичээл сонголт, сургуулийн вэб”-ийн талаар программ хангамжийн инженер И.Мөнх-Эрдэнэ, “ Номын сангийн үйлчилгээ, дүрэм, журам” эрхлэгч Х.Өлзийхишиг
  3. “Амжилттай  суралцах, ажиллах” сэдвээр Суурь шинжлэх ухааны тэнхимийн эрхлэгч,  Ph.D, дэд профессор Л.Наранцэцэг
  4. Дипломын ажлын сэдэв сонгох, бичих, боловсруулах, илтгэх” сэдвээр сургалт хариуцсан орлогч захирал , Ph.D, дэд профессор Б.Хээрийнбаатар
  5. “Мэргэжлийн хөтөлбөрүүдийн танилцуулга” – ыг багш Ж.Батбаатар, Б.Алтансанаа, Ч.Отгончимэг, Ж.Мөнхбат, Ш.Амгаланбаяр, Б.Ганболд нар удирдан явууллаа.

Сургалтад  давхардсан тоогоор 1-4-р курсын  1400 гаруй оюутан, 200-аад багш, ажилтнууд хамрагдлаа.