Технологийн сургуулийн 2017-2018 оны хичээлийн жилийн Шинэ оюутныг чиглүүлэх сургалт 2017 оны 08 сарын 30-нд Уурхайчин соёлын ордны их танхимд зохион байгуулагдаж, нийт багш, ажилтан, шинээр элссэн оюутнууд түүний эцэг эхчүүд, инженерийн мэргэжил сонирхогчид оролцлоо.Шинэ оюутныг чиглүүлэх сургалтад   Технологийн сургуулийн захирал доктор (Ph.D), профессор С.Давааням, сургалт эрхэлсэн дэд захирал доктор (Ph.D) Б.Хээрийнбаатар, нягтлан бодогч Ц.Байгаль, Капитрон банкны ахлах мэргэжилтэн З.Эрхэмбаяр нар Сургалтын хөтөлбөрийн танилцуулга, Оюутны хөгжлийн зээл, Оюутны хөгжлийн зээлд хамрагдах боломж сэдвээр илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг хийв.

Сургалтаар оюутан сурагчдад хөнгөлөлт зээл, тэтгэлэг урамшуулалд хамрагдах мэдээлэл олгосон нь  чухал ач холбогдолтой боллоо.