Технологийн сургуулийн Чанарын менежементийн тогтолцоо ISO 9001 олон улсын стандарт нэвтрүүлэх ажлын хүрээнд 2017 оны 8-р сарын 21-нээс 2017 оны 8-сарын 25-ны өдрүүдэд “Чанарын менежментийн тогтолцоо-Манлайлал” сургалт явагдаж нийт багш, ажилтнууд хамрагдав

“Чанарын менежментийн тогтолцоо-Манлайлал” сургалтыг МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш доктор (Ph.D), профессор Л.Оюун, МУБИС-ийн зайн сургалтын төвийн захирал  доктор (Ph.D), профессор Б.Насанбаяр, Технологийн сургуулийн захирал доктор (Ph.D), профессор С.Давааням нар удирдан явууллаа.

Сургалт Санхүүгийн боловсрол зайлшгүй болох нь, Санхүүгийн боловсролын өнөөгийн тогтолцоо цаашдын хандлага, Өрхийн орлого, бүтэц, Өрхийн санхүүгийн удирдлага, Сургалтын хөтөлбөрийн үр дүн, Үр дүнд суурилсан сургалтын үнэлгээ, Гүйцэтгэлийн үнэлгээ, Хөтөлбөрийн шинэчлэл, хөтөлбөр боловруулах арга зүй, Хөтөлбөрийн үр дүн шалгуур үзүүлэлтийг тодорхойлох, Сургуулийн хөтөлбөрийн үр дүн-хийх ажлын чиг үүрэгтэй хэрхэн холбогдох, Сургуулийн  хөтөлбөрийн бүлэг тус бүрийн талаар нэгдсэн ойлголттой болох, Сургуулийн хөтөлбөрийн үр дүн-оюутны мэдлэг, чадвар, хандлагыг үнэлж ирсэн үнэлгээний туршлага, холбоо хамааралыг тогтоох, ХАБЭА-н нийт ажилтны сургалт, Бизнес төлөвлөгөө хөтөлбөрөөр зохион байгуулагдлаа

Сургалтын явцад суралцагсад хөтөлбөр тус бүрээр 8 багт хуваагдан Хөтөлбөрийн шинэчлэл, хөтөлбөр боловруулах арга зүйн удирдамжийн дагуу тухайн сэдвүүдээр дадлага ажил гүйцэтгэн хэлэлцүүлэг хийлээ. Сургалтын төгсгөлд нь хичээл заасан багш нар интерактив семинар хийж, тодорхой саналуудыг гаргаж хэрэгжүүлэх арга замыг ярилцав. Энэ удаагийн сургалт олон улсын дээд боловсролын CDIO стандартын  ур чадваруудыг багтаасан сургалтын жишиг хөтөлбөр боловсруулж хэлэлцүүлэх зорилгын үүднээс хөтөлбөр тус бүрээр багууд (үндсэн 8 мэргэжлээр) сургалтын явцад дадлага ажил гүйцэтгэж, хөтөлбөрийн үндсэн бүтэц, шалгуур үзүүлэлтүүдээ тодорхойлон гаргаж, хөтөлбөрийн бүлэг тус бүрээр хийсэн хэлэлцүүлгийн үр дүнг нэгтгэн ерөнхий нэг загвар боловсруулж цаашид хийх ажлын чиглэл, зорилгыг тодорхойлж өгсөн чухал ач холбогдолтой  боллоо.