“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль 2021 онд Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо ISO 21001 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байгаатай холбоотой сургалтын хөтөлбөрүүдийг шинэчлэх олон ажил хийж, хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд ХАБЭА-н сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах, чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүйн сургалтыг 35 сургагч багш нарт 2021.08.25-08.27-ны өдрүүдэд анх удаа танхим, цахим хосолсон хэлбэрээр амжилттай зохион байгууллаа.

Үйлдвэрийн газрын ХЭМАБ-ын бодлоготой уялдуулан ХАБЭА-н чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг сайжруулах, цаашид хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах бааз суурийг тодорхойлох, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх, хөтөлбөрийн тасралтгүй сайжруулалтыг хангах зэрэг олон чухал асуудлуудыг шийдвэрлэх арга замыг хэлэлцэж, тодорхойлсон үр дүнтэй сургалт боллоо.

  • Энэ нийтлэлийг хуваалцах