2021 оны ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ улсын хэмжээнд амжилттай зохион байгуулагдаж дууслаа. 

"Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийн дэргэдэх Ахлах сургуулийн менежер С.Мэнджаргал, багш Ц.Насанбуян, Ч.Баасанжаргал, Д.Живаа, И.Оюунтуяа, Д.Байгальмаа, Б.Цэрэнханд, Б.Очирхуяг нар сурагчдаа амжилттай бэлтгэж, ЭЕШ өгсөн 8 хичээлийн хэмжээст онооны дундаж улсын дундажаас 100-160 оноогоор дээгүүр үнэлэгдлээ. 

Ахлах сургуулийн сурагч Цэвээнжавын Заяа Орхон аймгийн хэмжээнд ФИЗИК, МАТЕМАТИК хичээлээр тус тус 1-т жагссан үнэмлэхүй амжилт гаргалаа.

  • ФИЗИК хичээлээр 800 оноо - Бэлтгэсэн багш Ц.Насанбуян
  • МАТЕМАТИК хичээлээр 797 оноо - Бэлтгэсэн багш Ч.Баасанжаргал​

ЭЕШ-д сурагчдаа амжилттай бэлтгэж оролцуулсан Ахлах сургуулийн хөдөлмөрч, хичээнгүй багш нар, дэмжиж тусалсан эцэг эх, асран хамгаалагч нартаа талархал илэрхийлж, Ахлах сургуулийн нийт төгсөгчдөдөө цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.

Сурагч Ц.Заяа

ЭЕШ-д "А" үнэлгээ авсан Ахлах сургуулын сурагчид, бэлтгэсэн багш нар

Ахлах сургуулийн багш нар

  • Энэ нийтлэлийг хуваалцах