Монгол улсын техник, технологийн их дээд сургуулиудын дунд явагддаг ШУТИС-ийн профессор Ж.Гомбосүрэнгийн нэрэмжит “Метал судлал”-ын улсын V-р олимпиад  Тээврийн дээд сургууль дээр зохион байгуулагдлаа. Тус олимпиадад нийт 7 их дээд сургуулийн 40 оюутан оролцсон.

Манай сургуулийн уул уурхайн тэнхимийн металлургийн багш Ч.Энхчимээ, гэрээт багш Ц.Найдан нарын бэлтгэсэн оюутнууд амжилттай оролцож багийн дүнгээр 1-р байранд орлоо.

Багийн бүрэлдэхүүнд:

ТҮМ-4 ангийн оюутан Б.Гэрлээ

ТҮМ-4 ангийн оюутан Б.Вангүр

ТҮМ-4 ангийн оюутан О.Багабанди

ТҮМ-3 ангийн оюутан Б.Доржпүрэв

ТҮМ-3 ангийн оюутан Г.Цэнд-Аюуш

  • Энэ нийтлэлийг хуваалцах