Технологийн сургуулийн  2015-2016 оны хичээлийн жилийн “Эрдмийн чуулган -II“  багш, оюутны эрдэм шинжилгээний бага хурал боллоо. Тус бага хурлыг сургуулийн Эрдмийн зөвлөл жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.

 “Эрдмийн чуулган-II” багш, оюутны эрдэм шинжилгээний бага хурлын багш нарын бүтээлийн ангилалд

1-р байрыг “Оюутны бие даалтын ажлын чанарыг сайжруулах боломжийн судалгаа” (CDIO стандартад суурилсан) сэдэвт илтгэлээр багш Г.Оюунсүрэн ,

2-р байрыг “CDIO  хөтөлбөрийн хүрээнд Ээлжит хичээлийн хөтөлбөр боловсруулах”  сэдвээр багш  С.Мэнджаргал,

3-р байрыг  “Хуурай хольц гарган авах туршилт судалгаа” сэдвээр багш  Б.Оюун нар эзэллээ.

Оюутны эрдэм шинжилгээний илтгэлийн төрөлд

1-р байранд “Импортын бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх боломж”  сэдэвт илтгэлээр ТҮМ-4 ангийн оюутан Б.Гэрэлээ, Удирдагч багш Ч.Энхчимээ ,

2-р байранд “Цахилгаан эрчим хүчний чанарын үзүүлэлтүүдийн судалгаа” сэдэвт илтгэлээр ЦСА-4 ангийн оюутан Б.Чимэдцэрэн, удирдагч багш Ч.Отгончимэг,  

3-р байранд “Эрдэнэт үйлдвэр  ХХК-ийн Реле хамгаалалт, автоматжуулалтын шинэчлэлийн судалгаа” сэдэвт илтгэлээр ЦСА-4 ангийн оюутан Б.Баасанжаргал, удирдагч багш С.Будхүү нар тус тус шалгарлаа. 

  • Энэ нийтлэлийг хуваалцах