2015-2016 оны хичээлийн жилийн Улсын олимпиадын II даваа буюу аймгийн олимпиадад Технологийн сургуулийн дэргэдэх Ахлах сургуулийн багш сурагчид амжилттай оролцлоо.

Олимпиадын физикийн хичээлийн ангилалд 12-р ангийн сурагч Т.Нямгэрэл, бэлтгэсэн багш Э.Амарбаясгалан I байр, IQ хичээлийн ангилалд 12-р ангийн сурагч Л.Идэрмөнх, бэлтгэсэн багш Б.Мөнхнасан II байр, Химийн хичээлийн ангилалд  10-р ангийн сурагч С.Сувданчимэг 12-р ангид анги дэвшин оролцож III байр, бэлтгэсэн химийн багш С.Мэнджаргал нар тус тус шалгарлаа.

Физикийн багш нарын төрөлд Физикийн багш Э.Амарбаясгалан, Англи хэлний багш нарын төрөлд Англи хэлний багш И.Оюунтуяа нар тэргүүн байр эзэлсэн байна.

Физикийн багш Э.Амарбаясгалан, Англи хэлний багш И.Оюунтуяа,12-р ангийн сурагч Т.Нямгэрэл нар Улсын олимпиадад Орхон аймгаа төлөөлөн оролцох эрхийг авав.

Мөн 2016-03-22 нд УБ хотод зохиогдсон МУ-ын гавьяат багш Ш.Адилбишийн нэрэмжит “Шигшээ сорилго-5” химийн олимпиадад 10-р ангийн сурагч С.Сувданчимэг ДЭД байр эзэллээ.

  • Энэ нийтлэлийг хуваалцах