“Дэлхийн номын өдөр”-ийг тэмдэглэлээ. Уг арга хэмжээг сургуулийн номын сангаас санаачлан, нийт багш ажилчид, оюутнуудын дунд “Ном бидний амьдралд” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан, лицей ангийн сурагчдын дунд уран уншлагын тэмцээн, зохиолч Ц.Дамдинсүрэнгийн “ Гологдсон хүүхэн” тууж, Ч.Лодойдамбын “Солонго” өгүүллэг зэргээр дүрийн тоглолтын уралдааныг зохион байгуулжээ.

Номын өдөрлөгийн зорилго нь цаасан номыг нийтээр унших, багш нарынхаа бүтээлийг уншигчдад сурталчлахад чиглэгдэж байсан бөгөөд сургуулийн хамт олон уг арга хэмжээнд идэвхтэй оролцсон байна. Эссэ бичлэгийн уралдааны тэргүүн байрын шагналыг багш нараас Ч.Энхчимээ хүртэж, Б.Алтансанаа удаалсан бол ажилчдаас Ш.Очирдорж, Р.Урантуяа нар манлайлжээ. Оюутнуудаас Г.Зол-Эрдэнэ, Э.Мөнхтуяа нар шалгарч, Н.Сэлэнгэ, Ч.Булганчимэг, Т.Энхцэцэг, Г.Оюунтүлхүүр нар тусгай байрын шагнал хүртэв. Харин Уран уншлагын тэмцээний төрөлд лицей 10-р ангийн сурагч О.Ууганбаяр 1-р байр, лицей 11-р ангийн сурагч О.Билгүүнзаяа 2-р байр эзэлсэн байна.

Дүрийн тоглолтонд лицей 11-р ангийн хамт олон шалгарч өргөмжлөл мөнгөн шагнал, “Дэлхийн номын баярын өдөрт” чимэглэл бүхий амтат бялуугаар шагнагдлаа.Дэлхий нийтээр 1995 оноос жил бүрийн 04-р сарын 23-ныг “Дэлхийн номын өдөр” болгосон бол манай улс сүүлийн 10 жил тэмдэглэж байна. Энэ өдөр зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэх, нийт хүмүүс, ялангуяа залуучуудын дунд ном уншихыг сурталчлах, бүх нийтийн уншлагыг дэмжих зэрэг арга хэмжээг өрнүүлдэг ажээ.