Мэдээллийн технологи мэргэжлийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах, мэргэжлээ сурталчлах зорилгоор Эрчим хүч, Мэдээллийн технологийн тэнхимийн эрхлэгч, Доктор /Ph.D/ Д.Заяабаатар өөрийн нэрэмжит тэтгэлгээ олголоо. Энэхүү тэтгэлгийг оюутны төсөл, эрдэм шинжилгээний хуралд идэвх чармайлттай, манлайлан оролцож, амжилт гаргасан Мэдээллийн технологи мэргэжлийн

1. МТ4 ангийн оюутан Л.Чимэддорж

2. МТ3 ангийн оюутан Т.Буянхишиг  

3. МТ2 ангийн оюутан Б.Ганбат нарт тус бүр 500,000 төгрөгийг батламжийн хамт гардуулан өглөө.

Оюутнууддаа эрдэм судлалын ажилд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе!

  • Энэ нийтлэлийг хуваалцах