“Эрдэнэт цогцолбор“ дээд сургуулийн 45 жилийн ойн баярын хурал Соёл, урлагийн цогцолборт боллоо. Хурлын үйл ажиллагаанд манай төгсөгч, УИХ-ын гишүүн Д.Батлут, Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, ШУТИС-ийн захирал Б.Очирбат, “Монгол 21” сангийн тэргүүн Д.Туяа, Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа, Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяатууд, үе үеийн эрдэмтэн, профессор багш нар, төгсөгчдийн төлөөлөл оролцлоо.

Энэ үеэр сургуулийн Монгол улсын уул уурхай, аж үйлдвэрийн салбарт шилдэг инженер техникийн ажилтнууд бэлтгэж улс, эх орон, үйлдвэрийн газрын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан гавьяаг нь үнэлж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын А/542 тоот тушаалаар “Эрдэнэт дээд өргөмжлөл” медаль, мөнгөн шагналаар шагнасан. Энэхүү үйлдвэрийн газрын нэрэмжит шагналыг бүтцийн, нэгжүүдээс анх удаа “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль хүртэж байгаа юм. Сургуулийн 45 жилийн ойг тохиолдуулан:

  • “Алтан гадас одон”-оор Хангамж аж ахуй, үйлчилгээний хэсгийн мастер Б.Хишигдарь,
  • Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр ахлах багш Б.Пүрэвдорж,
  • Боловсрол Шинжлэх ухааны Яамны Жуух бичгээр Сургалтын ажилтан Э.Болорчимэг, С.Эрдэнэчимэг, багш Г.Оюунсүрэн нар,
  • Орхон аймгийн Хүндэт тэмдгээр дэд профессор Ч.Лхагвасүрэн, ахлах багш Б.Мөнхцэцэг нар
  • Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын жуух бичгээр тэргүүлэх мэргэжилтэн Б.Баярдулам, сургалтын ажилтан Т.Саранцэцэг нар,  
  • Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шагнал “Иргэний төлөө” медалиар ахлах багш Н.Сэлэнгэ,
  • ШУТИС-ийн дээд шагнал “Хүндэт өргөмжлөл”-өөр Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, профессор С.Давааням,
  • ШУТИС-ийн Хүндэт профессор цолоор ахмад багш Ш.Ганбат, Ш.Сүхээ нар,
  • ШУТИС-ийн эрдмийн зөвлөлийн шагналаар тэнхимийн эрхлэгч Л.Наранцэцэг,
  • ШУТИС-ийн ректорын нэрэмжит шагналаар сургалтын мэргэжилтэн Ч.Амарсанаа,
  • ШУТИС-ийн дэд профессор цолоор багш Б.Энхцэцэг, дэд профессор Б.Хээрийнбаатар,
  • БСУГ-ын Ахлах багш тэмдгээр багш Б.Бямбацогт,
  • БСУГ-ын Багшийн алдар тэмдгээр дэд профессор Б.Чинзориг, дэд профессор Б.Алтансанаа,
  • Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын жуух бичгээр 7 багш, ажилтан
  • Орхон аймгийн Баян-Өндөр сумын Иргэдийн хурлын төлөөлөгчдийн жуух бичгээр 7 багш, ажилтан,

Мөн Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Эрдэнэт үйлдвэрийн залуучуудын холбоо, багш нарын холбоо Үйлдвэрчний эвлэл гэх мэт төрийн бус байгууллагуудын шагналаар тус тус шагнагдсан. Ийнхүү зочид, төлөөлөгчид “Бидний бахархал” сэдэвт хүндэтгэлийн тоглолт үзэж, дурсгалын зураг татуулснаар сургуулийн 45 ойн баярын хурлын үйл ажиллагаа өндөрлөлөө.

  • Энэ нийтлэлийг хуваалцах