“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль нийгмийн хариуцлагын хүрээнд  2020.09.30-нд “ОРОН НУТАГ ДАХ  ОЁМОЛ БҮТЭЭГДЭХҮҮН, ХУВЦАС ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН БОЛОМЖ, ТУЛГАМДСАН АСУУДАЛ” сэдэвт “Семинар-Хэлэлцүүлэг-Судалгаа” арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж (тус сургуулийн Суурь Шинжлэх Ухааны Тэнхимийн эрхлэгч Л.Наранцэцэг хариуцан ажиллав).

Зохион байгуулагчид:

  • Монгол Улсын Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн үйлдвэрийн яам
  • Орхон аймгийн Засаг даргын тамгын газар
  • Орхон аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар
  • АХБ-ны “ХАА-н нэмүү өртгийн сүлжээ” төслийн нэгж
  • ШУТИС, БуХС, Технологийн менежментийн салбар, ЖДҮ-ийн судалгаа сургалтын төв
  • ШУТИС, Бизнесийн ахисан түвшний сургууль (БАТС)
  • “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль
  • Бүтээлч үйлдвэрлэл инновацийн Төв ТББ
  • Монголын инновацийн холбоо ТББ

Энэхүү “Семинар-Хэлэлцүүлэг-Судалгаа”-ны зорилго нь орон нутагт  үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар хүн амын хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэл,  их дээд сургууль-аж үйлдвэрийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, үйлдвэрлэлийг төрөлжүүлэх, кластераар хөгжүүлэх арга замууд болон үйлдвэрлэл, бизнес эрхлэхэд тулгамдаж буй асуудлуудын талаар оёмол бүтээгдэхүүн хувцас үйлдвэрлэлийн салбарын хүрээнд үйлдвэрлэл эрхлэгчдийн хамарсан хэлэлцүүлэг явуулж, санал солилцох, судалгаа авах, оролцогчдын шинжлэх ухаан технологийн дэвшил, инновацийн талаарх мэдлэгийг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулахад чиглэгдлээ. Энэ хүрээнд Орхон аймгийн ХХАА-н газрын дарга Ж. Бат-Өлзий, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн захирал Д. Зоригтхүү,  Төслийн  удирдагч, ШУТИС-ийн профессор Л.Оюунцэцэг нар нээж үг хэлэв. Үүний дараа  профессор Л. Оюунцэцэг “Аж үйлдвэрийн IY хувьсгал ба Оёмол бүтээгдэхүүн, хувцас үйлдвэрлэлийн салбар дах ШУТ-ийн дэвшил, инновацын хөгжил” сэдэвт сургалт явуулж, мөн оёмол бүтээгдэхүүн, хувцас үйлдвэрлэгчдийн дунд санал асуулгын судалгаа, орон нутаг дах үйлдвэрлэлийн хөгжлийн тулгамдсан асуудлын талаар хэлэлцүүлэг хийв.

  • Энэ нийтлэлийг хуваалцах