Дэлхийн багш нарын 26, Монголын багш нарын 54 дахь өдөр, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн 45 жилийн ойг тохиолдуулан Эрдэнэт хотын их дээд сургууль, МСҮТ-ийн багш, ажилтнуудын дунд спортын 5 төрөлт тэмцээн боллоо.

Тэмцээн гар бөмбөг, сагсан бөмбөг, шатар, теннис, дартс гэсэн төрлүүдээр явагдсан бөгөөд манай сургуулийн баг тамирчид эмэгтэйчүүдийн гар бөмбөгийн тэмцээнээс бусад бүх төрөлд 1-р байранд орсноор нийлбэр оноогоор ТЭРГҮҮН БАЙР эзэлж, цом гардан авлаа.

Уг тэмцээн нь жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг бөгөөд энэ удаагийн тэмцээнийг 45 жилийн ойн хүрээнд сургууль дээрээ зохион байгуулж явуулснаараа онцлог юм.

  • Энэ нийтлэлийг хуваалцах