Сургуулийн “Залуучуудын холбоо”-ны санаачилгаар оюутны байрны урд талын авто зам болон зогсоолын эвдрэл ихтэй 156 м2 хэсгийг нөхөж засварлалаа.

Зам засварын ажилд зориулж сургуулийн залуу багш, ажилтнуудын дунд хандивын аян өрнүүлж нийт 3,3 сая төгрөгийн бэлэн мөнгө, материал болон бусад орлого цугларсан бөгөөд 09 сарын 12-ны Бямба гарагийн амралтын өдөр 50 гаруй багш, ажилтан, оюутнуудын оролцоотойгоор зам засварлаж дуусгалаа.

Уг авто зам нь эвдрэл ихтэй,  багш, ажилтан, оюутнууд автомашинаар зорчиход ихээхэн хүндрэлтэй байсан бөгөөд олон жил шийдэгдээгүй байсан энэ асуудлыг залуучууд өөрсдөө санаачлан хийж, хэрэгжүүлж 45 жилийн ойгоо бүтээлч ажлаар угтаж байна.

Бүтээлч санаачилга гарган хийж гүйцэтгэсэн залуучууддаа талархал илэрхийлье!

 

  • Энэ нийтлэлийг хуваалцах