“ҮЙЛДВЭРИЙН ЦАХИЛГААН ХАНГАМЖ” улсын 3-р олимпиад ШУТИС-ГУУС дээр амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү олимпиадад ШУТИС-ийн ШУТИС-ийн ГУУС, ШУТИС-ийн ЭХС, ХААИС, Дархан ТС, Эрдэнэтийн ТС, Тэнгэр ДС, Сэрүүлэг ДС-ийн нийт 10 багийн 30 оюутан оролцлоо. Манай сургуулиас Ц.Баяржаргал, С.Дүүриймаа, С.Будхүү багш нараар удирдуулсан 6 оюутны бүрэлдэхүүнтэй 2 баг олимпиадад амжилттай оролцоод ирлээ.

Мэдлэг, дадал шалгах буюу хувийн төрөлд манай сургуулийн оюутнууд амжилттай оролцон дараах байруудыг эзлэв.

1-р байр, Алтан медаль, УУЦТТА-4 ангийн оюутан Ү.Аззаяа

2-р байр, Мөнгөн медаль, УУЦТТА-4 ангийн оюутан Э.Мөнх-Эрдэнэ

3-р байр, Хүрэл медаль, УУЦТТА-3 ангийн оюутан А.Болормаа

Тусгай байр, УУЦТТА-3 ангийн оюутан Ж.Баяржаргал

Ур чадварын буюу багийн төрөлд Ү.Аззаяа, Э.Мөнх-Эрдэнэ, Н.Болд нарын бүрэлдэхүүнтэй манай сургуулийн 2-р баг амжилттай оролцон 3-р байрт орлоо.

  • Энэ нийтлэлийг хуваалцах