Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн Суурь шинжлэх ухааны тэнхимээс өөрийн сургууль болон инженерийн боловсролыг сурталчлан таниулах олон талт арга хэмжээг зохион байгуулав.

 Тус ажлын хүрээнд Орхон аймгийн  ЕБС-ийн  ахлах ангийн  100 гаруй  сурагчдад доктор Ph.D  С.Давааням “Инженерийн мэргэжил” сэдвээр лекц уншиж, багш С. Цээлэй, С. Мэнджаргал, Э. Амарбаясгалан нар  физик, хими, биологийн  хичээлээр сонирхолтой туршилтууд хийж, үзүүлсэн байна. Энэ үеэр сургуулийн түүхэн замнал, үйл ажиллагааны  зурагт самбар болон эрдэмтэн багш нарын бүтээлээр үзэсгэлэн гаргажээ.

Мөн Орхон аймгийн ЕБС-ийн 6 багийн 20 гаруй  сурагчдын дунд “Инженер хүн бүхнийг бүтээдэг” сэдэвт мэтгэлцээнийг зохиосон бөгөөд  тэргүүн байрыг  Б.Цэрэнханд багштай Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн дэргэдэх Ахлах сургуулийн “Эйдос” баг, дэд байрыг  С.Эрдэнэцэцэг багштай Эрдэнэт цогцолбор сургуулийн “Мөнхийн жигүүр” багууд тус тус эзэлсэн байна. “Шилдэг илтгэгч”- ээр “Мөнхийн жигүүр” багийн гишүүн Э.Буд шалгарчээ.

  • Энэ нийтлэлийг хуваалцах