Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль өнгөрч буй хонь жилд хамт олноо манлайлан, өндөр амжилт бүтээлтэй ажилласан оны шилдэг ажилтнуудаа тодруулж, байгууллагын аваргаар өргөмжлөв.

Тус сургуулийн “Шилдэг багш”-аар Суурь шинжлэх ухааны тэнхимийн дэд профессор, Бизнесийн удирдлагын ухааны доктор У.Амарзаяа, “Шилдэг гэрээт багш”-аар Цахилгаан механикийн тэнхимийн цахилгааны гэрээт багш Г.Энхбаяр, “Шилдэг ажилтан”-аар ХАБЭА-н сургалтын албаны ажилтан Э.Болорчимэг, “Шилдэг ажилчин”-аар Аж ахуй, үйлчилгээний албаны мужаан А.Эрдэнэболд, “Шилдэг оюутан”-аар Ашигт малтмал, баяжуулалтын технологи инженерийн 4-р ангийн оюутан Л.Пүрэвсүрэн нар тодорч, шагналаа гардаж авлаа.

Шагналыг тус сургуулийн захирал С.Эрдэнэбат, Сургалт хариуцсан орлогч Ш.Сүхээ, Мэргэжлийн сургалт хариуцсан орлогч Д.Хүрэлбаатар нар гардуулж, шилдгээр тодорсон нийт хүмүүст цаашид улам өндөр амжилт гарган ажиллахыг хүсэн ерөөв.  Мөн улс аймаг, бүсийн хэмжээнд зохион байгуулагдсан хими физик, математикийн олимпиадад амжилттай оролцож, орон нутаг, сургуулийнхаа нэрийг өргөж яваа Технологийн сургуулийн дэргэдэх Ахлах сургуулийн 10-р ангийн сурагч С.Сувданчимэг, тус сургуулийн физикийн багш, СШУТ-ийн дэд профессор Э.Амарбаясгалан нар Орхон аймгийн Засаг даргын шагналаар шагнагдлаа.  

  • Энэ нийтлэлийг хуваалцах